БНАСАУ-ын удирдагч Вьетнамыг зорьжээ

БНАСАУ-ын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пёньян хотоос бямба гарагт хөдөлсөн байна. Энэ тухай ОХУ-ын мэдээллийн “Tass” агентлаг эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжлав.БНАСАУ-АНУ-ын удирдагчид ирэх долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзахаар товлосон билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Ун хуягт галт тэргээр зорчин Ханой хотод хүрэлцэн очих бөгөөд энэхүү аялал 48 цаг гаруйн хугацаанд үргэлжлэх ажээ.Удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар Ким Жөн Ун болон Дональд Трамп нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.Хоёр орны удирдагчдын анхны уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)