ОХУ болон Беларусийн тамирчид олимпын нээлтэд оролцох эсэхийг энэ сарын 19-нд шийднэ

зураг

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Удирдах Зөвлөл энэ сарын 19-нд хуралдах юм. Чуулганаар ОХУ болон Беларусийн тамирчдыг "Парис 2024" олимпын нээлтэд оролцох эсэхийг эцэслэн шийднэ гэж ОУОХ-ны олимп зохион байгуулах хорооны дарга Кристофер Дуби мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Олон Улсын Паралимпын Холбоо (ОУПХ)-ноос ОХУ болон Беларусийн пара тамирчдыг нээлтийн ёслолд оролцохыг хориглосон шийдвэрээ олонд танилцуулсны дараа олимпын нээлтэд оролцуулах эсэх нь олны анхаарлыг татсан юм.

Тус хоёр улсын паралимпын тамирчид медаль хүртсэн тохиолдолд хар цагаан дэвсгэр дээр "NPA" (Neutral Paralympic Athletes) бичигтэй далбааг мандуулж, алтан медаль авсан тохиолдолд Паралимпын сүлд дуу эгшиглэнэ. Түүнчлэн медалийн жагсаалтад албан ёсоор тооцохгүй. 

ОХУ-ын паралимпын холбооноос ойролцоогоор 125 хүний бүрэлдэхүүнтэй Парисыг зорихоор төлөвлөж буй. Тэд энэ шийдвэрийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Эх сурвалж: Inside The Games

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.12.181)