БНСУ-ын тусгай төлөөлөгч Ханой хотыг зорьжээ
Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду Хун Вьетнамын нийслэл Ханой хотыг зорьсон тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ли Ду Хун АНУ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, БНАСАУ-тай хэлэлцээ хийх стратегийг хэлэлцэнэ.
мард Солонгосын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын энэ сарын 27, 28-нд хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар Ханой хотод пүрэв гарагт хүрэлцэн очжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, тэрбээр очсон даруйдаа БНАСАУ-ын тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзсан бөгөөд тэдний хэлэлцээ олон цаг үргэлжилсэн байна. Ким Хёк Чоль Вьетнамын нийслэл хотод лхагва гарагт очжээ.