ОХУ ДАХЬ ЧИНГИС ХААНЫ АНХНЫ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
2018-11-18
ОХУ-ын Халимагийн Улан-Хееч тосгонд Их Эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэн бослоо. Энэ нь ОХУ дахь анхны Чингис хааны хөшөө гэнэ.
Хөшөөг тус тосгоны "Улан-Хееч" хэмээх мал аж ахуйн нэгдлийн хөрөнгөөр босгосон байна. Чингис хааны хөшөөнөөс гадна 4 ойрд баатрын хөшөө зэрэг олон зүйл баригдах бөгөөд аялал жуулчлалын бүтэн цогцолбор байх юм. Цогцолборыг ирэх оны хавар нээхээр төлөвлөж байна. Чингис хааны хөшөө 2,5 тонн жинтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.16)