Шонхор-2” Рюгу солир дээр газарджээ

Японы “Хаябуса-2” /“Шонхор-2”/ сансрын аппарат Рюгу солир дээр газардсан тухай тус улсын Сансрын агентлаг мэдээлжээ.Японы сансрын уг аппарат солир дээр яг зургаан метрийн талбайд газардсан байна. “Шонхор-2” хөрсний дээж авсныхаа дараа тэнгэрийн уг биетийн тойрог замд дахин оржээ. Японы аппарат он дуусахаас өмнө Рюгу солир дээр дахин хоёр удаа газардах бөгөөд үүнийхээ дараа Дэлхий рүү чиглэлээ авна.“Шонхор-2” судалгааны аппаратыг 2014 оны 12 дугаар сарын 3-нд Японы өмнөд нутагт оршдог Танэгашима сансрын буудлаас “Н-2А” зөөгч-пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Уг аппарат бүтэн хагас жил солирыг судална.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.66)