ОХУ террорист хадлага үйлдсэн 4 сэжигтэнТажикистан улсын иргэн болохыг тогтоожээ

Москва хотын "Crocus City Hall"-д өнгөрсөн баасан гаригт болсон террорист халдлагын эсрэг Оросын авах хариу арга хэмжээ нь тус улс болон түүний түүхэн холбоотнуудын  хооронд хагарал үүсгэж болзошгүй юм.

Зэвсэгт этгээд “Crocus City Hall-ын хөгжмийн танхимд гал нээж, улмаар 137 хүн амиа алдаж, 200 орчим  хүн шархадсан талаар Оросын албаны хүмүүс мэдэгдээд байна. Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн салбар болох ISIS-K хүлээсэн байна.

ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр террорист хадлага үйлдсэн дөрвөн сэжигтнийг Тажикистан улсын иргэн болохыг тогтоосон байна. Төв Азийн Тажикистан улс нь Оростой түүхэн гүнзгий харилцаатай бөгөөд нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан.

Мөн тус улс Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний гишүүн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг байгууллагыг НАТО-гийн гишүүн орнуудын хувилбартай тэнцэнэ гэж үздэг.

Халдлага үйлдсэн этгээдүүд Тажикистаны иргэн байгаа нь тус улс болон Оросын хооронд шинэ хурцадмал байдал үүсгэж болзошгүй юм. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон ням гаригт Путинд хандан “Террористууд ямар ч үндэстэн, эх орон, шашин шүтлэггүй” гэж мэдэгджээ. Украин руу халдаж, дайн эхлүүлснээс хойш ОХУ дэлхийн тавцанд илүү тусгаарлагдсан улс болж хувирсан.

ОХУ болон ХАБГБ-ын бусад гишүүн орнуудын харилцаа улам хурцадсаар байгаа бөгөөд Орос болон Зөвлөлтийн дараах орнуудын шинжээчид тус холбоо нурж байна гэж үзэж байна. Эдгээр шинжээчийн зарим нь ХАБГБ-ын гишүүн орнууд Украины түрэмгийллийг хараад Орос  одоо тэднийг хамгаалж чадахгүй, бүр довтлох шийдвэр гаргаж магадгүй гэж үзэж байгаа гэж мэдэгджээ.

Энэ оны эхээр Армен ХАБГБ-ын үйл ажиллагаанд оролцохоо болино гэж мэдэгдсэн. Халдлага үйлдсэн сэжигтнүүд Тажикистаны иргэд байсан ч ISIS-гишүүн байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн, халдлага үйлдсэн этгээдүүдэд Киев тусалж байна гэж Путин өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн. Харин хариуд нь Украины тал уг халдлагад ямар ч холбоогүй гэж мэдэгдээд байгаа юм.

Харвардын их сургуулийн Дэвис төвийн Вера Миронова “Financial Times” сонинд хэлэхдээ, “Исламын улс” Москвад цохилт өгөхөд харьцангуй хялбар гэдэг нь батлагдлаа гэжээ.

Эх сурвалж: Business Insider

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.181)