Д.Трамп Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзана

\АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.Худалдааны асуудлаархи Хятад, Америкийн ээлжит яриа хэлэлцээнд оролцохоор Лю Хэ энэ сарын 21-22-нд Вашингтон хотыг зорино гэж Хятадын Худалдааны яам өмнө нь мэдээлсэн юм. Тэрбээр Хятад улсын дарга Си Жиньпиний тусгай элч төлөөлөгчийн хувиар АНУ-г зорьж байгаа юм.

Худалдааны асуудлаархи хоёр улсын цуврал яриа хэлэлцээ энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн илүү өндөр түвшний уулзалтууд эхэлсэн юм. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Лэрри Кудлоу, Ерөнхийлөгчийн худалдааны асуудал эрхэлсэн туслах Питер Наварро нар Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа бөгөөд тэднийг Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер тэргүүлж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.239)