Өнгөрсөн онд БНХАУ илүү олон кибер халдлагад өртжээ
2019-02-24
\ 2018 онд БНХАУ-ын төрийн байгууллагууд, компаниуд болон хувь хүмүүс өмнөх жилүүдийнхээс илүү олон кибер халдлагад өртсөн байна. Хятадын Төв телевизээр мэдээлснээр, тус улсад өдөрт дунджаар 800 сая кибер халдлага хийх оролдлого бүртгэгджээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард сүлжээнүүдэд нэвтрэх оролдлого оргил цэгтээ хүрч, 4.9 тэрбум кибер халдлага бүртгэгдсэн гэж Бээжингийн “Knownsec Information Technology” компани мэдээлсэн байна. Хакерчид ихэвчлэн үнэ цэнтэй, чухал мэдээллүүдийг хадгалдаг Засгийн газрын харьяа байгууллагууд, мөн санхүүгийн салбарын үйлдвэрүүд, соёл, урлагийн компаниудын цахим хуудсуудад нэвтрэхийг оролджээ.
Кибер халдлагуудын 97 хувийг Хятадын нутаг дэвсгэрээс, үлдсэн 3 хувийг гадаадаас үйлдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.233)
ИХ УНШСАН