Меган Маркл өөрийн нэрийн анхны бүтээгдэхүүнээ танилцууллаа

Сассексийн гүнгийн авхай Меган Маркл өөрийн нэрийн анхны бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Тодруулбал тэрбээр эрүүл амьдралын хэв маягийн брэнд болох Америкийн Ривьера Орчард /American Riviera Orchard/ хэмээх нэрийн гүзээлзгэний чанамалыг танилцуулж, инфлүсерүүд болон найз нартаа илгээжээ.

Загвар зохион бүтээгч Трейси Роббинс, Аргентины нөлөөлөгч Делфина Блакиер зэрэг хэд хэдэн хүн олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэн байна. Роббинс өөрийн инстаграм сторид чанамлын зургийг байршуулаад “Сагс дүүрэн амттан өгсөнд баярлалаа. Энэ чанамал үнэхээр таалагдсан тул би хэнтэй ч хуваалцаж чадахгүй байна. Өглөөний цай, үдийн хоол, оройн хоолны амтын нэмлээ. @American RivieraOrchard баярлалаа M!" гэжээ.

Меган 2018 онд хувийн хаягаа идэвхгүй болгосны дараа инстаграмд эргэн ирж шинэ бизнесээ танилцууллаа. Энэхүү бизнес нь түүний нэр дээр ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байна. Түүний бизнес нь жимсний чанамал, цөцгийн тос, аяга таваг, хутга, ширээний бүтээлэг, хоолны ном, дижитал жор зэрэг худалдааг санал болгодог аж.

Брэндээс гадна Меган нөхөр хунтайж Харритай хамт Netflix-д хоёр шинэ цувралыг үргэлжлүүлэн бүтээж буй талаар CNN мэдээлжээ. Дараагийн Меган удирдан явуулах бөгөөд Netflix-ийн хэлснээр "Хоол хийх, цэцэрлэгжүүлэлт, энтертайнмент, нөхөрлөлийн баяр баясгалангийн талаар онцлох болно” гэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.216)