Сормуусаа урт ургуулах шилдэг аргууд
1.Самнах: Сормуусны цэвэр сойзоор эсвэл хуучин сормуусны будагны сойзыг угааж, цэвэрлэсний дараа сойзон дээрээ бага зэрэг Е амин дэм дусааж сормуусаа самнана. Өдөрт хоёр удаа, 5 минут орчим самнахад сормуус урт ургахад нөлөө үзүүлдэг.
2.Тослох: Бага зэрэг олив болон кокосын тосноос сормуусны сойз эсвэл хуруун дээрээ түрхээд унтахын өмнө сормуусаа тослоно. Дээрхи хоёр тосыг хольж эсвэл дангаар нь хэрэглэж болно.
3.Нефьтийн цэлцэгнүүр: Уг бүтээгдэхүүнийг маш болгоомжтой сормуусны сойзондоо түрхсний дараа сормуусаа тослож унтахын өмнө хэрэглэнэ. Өглөө босоод нүүрээ угаана.
4.Уураг их агуулсан бүтээгдэхүүн идэх: Өглөө, өдөр, үдээс хойш, оройн хоолондоо уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь арьс, үсний ургалтад сайн нөлөөтэй.
5.Ногоон цайгаар арчих: Хандалсан ногоон цайг хөргөсний дараа нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж сормуусаа арчина. Өдөрт хоёр удаа ингэж арчвал сормуусны ургалтад эерэг нөлөөтэй. Учир нь ногоон цайнд үл исэлдэгч болон олон төрлийн амин дэм агуулагддаг.
6.Алое: Шинэхэн алоен навчнаас хэдэн дуслыг шахаж, сормуусандаа түрхэнэ. Сормуусаа угаахгүй унтаж, өглөө нүүрээ угаана. Үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд багахан чидун жимсний тос дусааж болно.
7.Иллэг хийх: Гараа сайтар угаасны дараа наргил модны самрын тос эсвэл чидун жимсний тос хуруундаа түрхээд нүд болон сормуус, хөмсөгтөө тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Долоо хоног бүр ийн иллэг хийснээр үр дүнгээ өгнө
8.Өндөгний маск: 1ш өндөг, 1 цайны халбага нефьтийн цэлцэгнүүр эсвэл глицеринтэй хольж сормуусандаа түрхэнэ. Энэхүү маскыг хэдэн сарын турш долоо хоногт 3 удаа тавьхад үр дүнгээ өгнө.
9.Цэвэрлэх: Нүүр болон нүдний будгаа сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Нүдний будаг арилгах тосон шингэнээр зовхи сормуусыг гэмтээлгүйгээр цэвэрлэж заншаарай.
10.Нүүрээ будахгүй амраах: Зарим сормуусны будаг, ялангуяа усны хамгаалалттай сормуусны будаг сормуусыг хуурайшуулдаг. Тиймээс заримдаа нүүрээ болон нүд сормуусаа будахгүй амрааж байх нь зүйтэй. Долоо хоногт 2-3 удаа нүүрээ будахгүй амраахыг хичээж байгаарай. Сормуусны будгыг 3-6 сараас дээш хугацаагаар удаан хэрэглэж болохгүй.