Анжелина Жоли Бред Питтээс салахдаа 100 сая доллар авчээ
2024-04-23
Жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс салснаар 100 сая долларын ашиг олсон тухай Daily Mail мэдээлэв .
Анжелина Жолигийн өмгөөлөгч нар Брэд Питтийг гэр бүл салалтаар жүжигчин бүсгүйг санхүүгийн хувьд хоосруулахыг оролдсон гэж буруутгасан юм. Гэвч сэтгүүлчид Жоли нөхрөөсөө салсны дараа өөрийн хөрөнгөө өсгөж чадсан тухай баримт дэлгэлээ. Хэвлэлийн мэдээлснээр Жоли салалтын тэтгэмж, хүүхдүүдэд зориулсан бэлэг, "Chateau Miraval" дарсны үйлдвэрийг зарсны 50 хувийг оруулаад нийтдээ 100 сая доллар Бред Питтээс авчээ.
Жоли, Питт нар дарсны үйлдвэрийг 2008 онд 60 сая доллароор худалдан авч байсан юм. Питт хөрөнгө оруулалт хийсний дараа үйлдвэрийн үнэ 164 саяар хэмжигдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.102)