Анхаарлаа төвлөрүүлж сурах 5 арга

Анхаарлаа төвлөрүүлэх болон элдэв бодлоо сарниулах нь хоёр өөр асуудал юм. Тархи толгойнд элдвийн бодлууд эргэлдэхгүй тайван байх нь анхаарлаа төвлөрүүлсэн гэсэн үг биш. Мэдээж толгойноосоо элдэв янзын бодлыг авч хаяж чадна гэдэг бол амжилт. Бид анхаарлаа төвлөрүүлж сурч чадвал илүү сайн сурч чаддаг. Анхаарал гэдэг сурахтай шууд хамааралтай. Хэрвээ чиний анхаарал төвлөрөл бусдаас хоёр дахин их байвал ижилхэн цагт чи бусдаас хоёр дахин их мэдлэг олж авч чадна. Тэгвэл суралцахдаа хэрхэн анхаарлын түвшинг дээшлүүлэх вэ? Дараах 5 аргыг зөвлөж байна.

1 АРГА: ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ЗОРИЛГОТОЙ БАЙ

Тодорхой зорилго байхгүй бол сурах нь яваандаа хоосон дэмий цагийг өнгөрөөсөн хэрэг болдог. Би үүнийг ойлгосныхоо дараа жинхэнэ бодитой зорилгоо тодорхойлсон, төлөвлөгөөгөө “утга зохиол сэдвийн нэгдүгээр хэсгийн бүх дасгал ажлыг хийж дуусгах” гэх мэтчилэнгээр хийх зүйлээ нарийн тодорхой болговол анхаарлын түвшин сайжирдаг.

2 АРГА: ДУУСАХ ХУГАЦААГАА БОГИНОХОН БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

Энэ аргыг олон хүн мэддэг бөгөөд энэ нь маш үр дүнтэй арга юм. 10 минутанд 10 үг цээжлэх нь 30 минутанд 30 үг цээжлэхээс илүү хялбар юм. “удахгүй миний хугацаа дуусах гэж байна” гэх бодол нь хүнсийг сандаргаж анхаарлыг улам илүү төвлөрөхөд тус болдог. Чөлөөт цагийг ашиглаж сурах нь бас нэг давуу тал болдог. Сургууль руугаа явах чөлөөт цаг ч бас суралцах хугацаа болно. Магадгүй зарим хүмүүс: “энэ цагийг ашиглах нь суралцахад ямар үр дүнтэй юм бэ” гэж асуух байх. Зөвхөн хэзээ хийж дуусах хугацаагаа л сайтар тогтоож, амарч зугаалах үедээ ч суралцаж чадвал үр дүнтэй байж чаддаг.
Хугацаа тогтоосон учраас сурах хугацаа тийм ч их үлдсэнгүй гэх бодол нь анхаарлын түвшинг дээшүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ дуусах хугацаагаа нарийн бодох хэрэгтэй. “60 минутын дотор хийнэ” гэж төлөвлөж болохгүй, харин “5 минутын дотор 5 дасгал хийнэ” гэж төлөвлө, ингэх нь хүнийг улам сандаргаж анхаарал төвлөрлийг илүү болгодог. Хэдийгээр хүн бүрийн суралцах арга барил өөр ч гэсэн цаг төлөвлөж суралцах нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг давхар сайжруулж байдаг.

3 АРГА: ГАРЧИГАА ГАРЫНХАА ХАЖУУД ТАВЬЖ БАЙ

Бид уул руу авирч байх үедээ өөрийгөө хэр их авирсанаа мэдэхгүй бол дахин цааш авирах хүсэлгүй болгодог. Сурах нь мөн үүнтэй адил, өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдэхгүй бол сурах хүслийг бууруулдаг. Гарчигаа тэмдэглэж түүнийгээ харж сурах нь системтэй сурахад дөхөм болж анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг нэг сайн арга юм. Би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байхдаа бичсэн гарчигаа буюу төлөвлөгөөгөө хардаг. Тэгээд “одоо энэ хүртэл сурсан байна, энэ үлдсэн байна, энэ хэсэгт ерөнхийдөө ийм утга агуулагдсан байна” гэх мэтчилэн мэддэг. Энэ нь миний сурах хүсэлгүй болсон сэтгэлийг дахин хүсэл эрмэлзэлтэй болгож урам зориг өгч намайг өөртөө “дахиад жаахан л тэвччих удахгүй энэ бүхэн дуусна” гэж хэлэхэд хүргэдэг.

4 АРГА: УТАС БОЛОН ДУУ ЧИМЭЭ ГАРГАДАГ ЗҮЙЛЭЭ УНТРААХ ХЭРЭГТЭЙ

Ер нь утаснаас илүү анхаарал сарниулах зүйл ховор. Зарим сургууль сурагчдынхаа гар утсыг хураад аваад хичээл тарах үед буцааж өгдөг. Зарим сурагчид утсаа чичиргээн дээр нь тавиад халаасандаа хийж орхидог, би ч бас тэгдэг байсан. Хэдийгээр хичнээн сайн онц сурлагатай бидний ах эгч нар ч мөн адил их сургуульд орох элсэлтийн шалгалт өгөхөд “утсаа гэртээ орхих, эсвэл унтраах” ёстой гэсэн байдаг ч тэд үүнийг мөрддөггүй. Утсаа чичиргээн дээр нь тавиад халаасандаа хийж л байвал сэтгэл нь тайвширдаг. Тэгсэн ч мессеж ирэх болгонд гаргаж ирж хардаг. Энэ нь хичээлийн үйл явцыг тасалдуулж анхаарлыг сарниулдаг. Үе үе утас чичирч байна гэж бодон гаргаж ирэхэд юм уу дуудлага ирээгүй байдаг. Хэдийгээр хичээлээ хийж байгаа боловч хагас оюун бодол маань халаасан доторх утсан дээр л явж байдаг. Харин утасгүй байхад хамгийн амар амгалан байдаг. Утаснаасаа салахад чамд маш хүндрэлтэй санагдаад байвал ядаж хичээлийн үеэр утсаа унтрааж сураарай. Гэхдээ чичиргээн дээр нь л тавих юм бол “үү-үү” гэсэн аяархан дуу нь биднийг бас л адилхан сарниулах болно. Тиймээс дууг нь хааж цүнхэндээ хийх хэрэгтэй. Хэрвээ халаасандаа хийх юм уу ширээн дээрээ гаргаж тавих юм бол байн байн харах болно. Тиймээс утсаа хүний гар хүрэхээргүй газар буюу цүнхэндээ хийх нь санаа амар бөгөөд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадна.

5 АРГА: ХАМГИЙН ТОМ ҮЗЭГ БАЛНЫ САВЫГ АВААРАЙ

Магадгүй зарим хүмүүс юу хэрэггүй юм яриад байнаа гэх байх. Миний туршлагаас үзэхэд энэ нь маш их хэрэгтэй байдаг. Энгийн үед хэзээ ч анзаардаггүй зүйлээ хичээл хийж байх үедээ хамгийн их анзаарч харцаа салгадаггүй. Яг элдвийн зүйлийг анзаарах вэ? гэж зарим нэг онц сурлагатан хэлэх байх. Гэвч би хичнээн анхаарлаа төвлөрүүлсэн ч засаагүй хумсаа засахгүй л бол сурч чаддаггүй. Тиймээс миний балны саван дотор үргэлж хумсны хутга явж байдаг болсон. Заримдаа би хичээл хиймээргүй үедээ хувцаснаас илүү гарч ирсэн утаснуудыг анзааран суудаг. Харин сураагүй үедээ хувцасныхаа илүү гарсан утаснуудыг хуруугаараа эргүүлэн тоглодог, одоо би балныхаа саванд байнга илүү гарсан утсыг хайчилж чадахаар хайч авч явдаг болсон. Анхаарлаа төвлөрүүлж сурах магадгүй эхэн үед хэцүү байна байх, гэвч чи ямар ч хэцүү байсан хичээгээд л байх юм бол тун удахгүй чиний хажууд тэсрэх бөмбөг дэлбэлж байсан ч чи анхаарлаа номноос салгаж чадахааргүй тийм түвшинд анхаарлаа төвлөхүүлж, хүссэнээ сурч чадна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.235.177)