Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон албаны бусад хүн угтав.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн сайд Дэвид Камерон Монгол Улсын Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.