TиkTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
v АНУ-ын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс TиkTok нийгмийн сүлжээний талаар явуулж буй үйл ажиллагаа нь тус улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажсан үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй бөгөөд уг асуудлыг шүүхээр хэлэлцэж магадгүй байна.
ТикТок компанийн гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа лхагва гарагт мэдэгдээд, саяхан Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурсан хуулийг шүүхэд хандан хүчингүй болгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уг нийгмийн сүлжээг Америкийн бизнес эрхлэгчдэд зарахгүй бол түүнийг гар утасны апп дэлгүүрүүдэд байрлуулахыг хориглосон хуулийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд боловсруулсан юм.
ТикТок-ийн гүйцэтгэх захирал Шоу Жи Чу мэдэгдэхдээ, Америкийн 170 сая хэрэглэгчид богино хэмжээний дүрс бичлэгийн алдартай уг программыг ашиглах боломж олгохын тулд бүхнийг хийх болно гэжээ. "Бид хаашаа ч явахгүй, үүнд та бүхэн итгэж болно. Баримтууд, Үндсэн хууль бидний талд байгаа, бид дахин ялна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн тэрбээр Ж.Байден TиkTok-ыг Америкийн нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсны дараа мэдэгдсэн байна. Уг хуульд Хятадын “ByteDance” компанид Америк дахь TиkTok-ын хөрөнгийг зарахад 270 хоногийн хугацаа өгсөн бөгөөд эс бөгөөс Америкийн нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглох юм.
Хэдийгээр хуульд үг хэлэх эрх чөлөөний талаар огт дурдаагүй боловч иргэний эрхийн өмгөөлөгчид, ТикТок-ын эзэмшигчид ба уг программыг хэрэглэгчид үүнд болгоомжлонгуй хандаж, хуулийг хүчингүй болгохын тулд шүүхэд хандаж магадгүй байна.