“Инстаграм”-ыг эрүүл мэндэд аюултай гэж сэтгэл судлаачид үзэж байна

Нийгмийн сүлжээнд урт удаан хугацааг өнгөрүүлэх нь ганцаардах мэдрэмжийг нэмэгдүүлж, сэтгэл санааны гүн хямрал, бухимдалд хүргэдэг болохыг АНУ-ын Пенсильванийн их сургуулийн сэтгэл судлаачид илрүүлжээ. Тэдний судалгааны ажлыг “Journal of Social and Clinical Psychology” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгааны ажлаа мэргэжилтнүүд “Facebook”, “Instagram” болон “Snapchat” зэргийг идэвхтэй ашигладаг 143 оюутны дунд явуулжээ. Үүний өмнө судлаачид судалгаанд оролцогчдын сэтгэл санааны байдлыг тодорхойлох санал асуулга явуулж, “iPhone” ухаалаг гар утасны тусламжтайгаар нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг дундаж хугацааг нь хэмжсэн байна.

Бүх оюутныг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэг нь хяналтын бүлэг бөгөөд нийгмийн сүлжээнд өмнөх шигээ хугацаа зарцуулсан бол хоёр дахь бүлэг болох туршилтын бүлэг нь нийгмийн сүлжээнд өдөрт 10 минутаас хэтрэхгүй хугацааг зарцуулжээ. Туршилт 3 долоо хоногийн турш үргэлжилсэн байна.

Судалгааны дүнд ганцаардал болон сэтгэл санааны гүн хямрал нь нийгмийн сүлжээнд өнгөрүүлсэн хугацаанаас шууд хамааралтай болохыг илрүүлжээ. Түүнчлэн туршилтын бүлэг нь хяналтын бүлэгтэй харьцуулахад сэтгэл санааны гүн хямралд өртөх шинж тэмдгүүд илүү бага илэрч байсан нь харагджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)