Гааль, төмөр замын байгууллага хамтран мэдээлэл солилцох нэгдсэн цахим сүлжээг бий болгоно

 ОХУ-руу буцааж буй хоосон вагоны дагалдах бичиг баримтын хяналтыг цаасгүй цахим технологид шилжүүлэхийг гааль, төмөр замын байгууллага хамтран нэн тэргүүнд гүйцэтгэн энэ сардаа багтаан туршиж, үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.

Энэ талаар ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, УБТЗ ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга Асланов.К.В нар уулзах үеэрээ ярилцаж тохирсон юм. Энэ үеэр “Ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, тээврийн бичиг баримтын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох” тухай ГЕГ, УБТЗ ХНН –ийн дарга нарын хамтарсан тушаалын хэрэгжилтийг дүгнэж, хоёр тал цаашид хийх шаардлагатай ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх хүрээнд ОХУ, БНХАУ-аас төмөр замаар тээвэрлэн улсын хил нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримт мэдээллийг цахимаар солилцох, хөрш орнуудын тээвэр, гаалийн байгууллагаас мэдээллийг цахимаар хүлээн авах, дамжуулах мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох талаар хамтран ажиллахаар санал нэгдсэнийг ГЕГ мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)