Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоныг огцруулах талаар санал хураалт явуулахыг хатуу чиг шугамыг баримтлагч, тус танхимын гишүүн Маржори Тейлор Грин лхагва гарагт уриалсан нь хууль тогтоогчдыг гайхшруулжээ. Харин танхимын гишүүд уг саналыг тэр даруйд нь эсэргүүцсэн байна.

Улс төрийн эмх замбараагүй байдлаас залхсан бүгд найрамдахчуудын эсэргүүцлийг үл харгалзан М.Грин дээрх уриалгыг гаргажээ. Конгресс дахь Дональд Трампыг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг болох тэрбээр М.Жонсоны спикер байхдаа гаргасан зөрчлүүдийг дурдсан урт жагсаалтыг танилцуулсан бол хууль тогтоогчид үүнийг нь эсэргүүцсэн байна.

Бүгд найрамдахчууд сүүлийн хэдэн сарын хугацаанд спикерийг огцруулахаар хоёр дахь удаагаа оролдсон нь АНУ-ын түүхэнд ховор тохиолдох үйл явдал байлаа. Жоржиа муж улсын төлөөлөгч М.Грин М.Жонсоны удирдах арга барилыг “найдваргүй, сул дорой, хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж шүүмжилжээ.

Харин Бүгд найрамдах намын хууль тогтоогчид М.Жонсоныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга Стив Скэлис хэт сунжраад буй уг асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэснийг гишүүдийн ихэнх нь дэмжжээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН /VOA/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.145)