Хятадын хүн ам зүйн хямрал эдийн засгийн өсөлтийг хойш нь татаж магадгүй
Хятадад өрнөж буй хүн ам зүйн хямрал нь Ши Жиньпиний амбийцыг сүүдэрлэж буй талаар судлаачид онцолжээ.
Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаач Фуксиан И “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бээжингийн улс төрийн хэтрүүлэлтэй амбийц нь эдийн засгийн таамаглал дээр суурилдаг. Энэ нь хүн ам зүйн хэтийн тоон дээр үндэслэсэн байдаг. Хүн ам зүйн хэтийн төлөв нь Хятадын эдийн засаг болон цэргийн зорилтыг биелүүлэх боломжгүй болгож байна" гэжээ.
Ши Жиньпин БНХАУ-ын 100 жилийн ой болох 2049 он гэхэд "Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг" биелүүлэх зорилт тавьсан. Тус улс ойрын арван жилийн хугацаанд энэ зорилтынхоо төлөө томоохон алхам хийсэн. Олон сая хүнийг ядуурлаас гаргасан. Хөрш Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Хятадын эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөвт төрөлт бага, ажиллах хүчний хөгшрөлт зэрэг нь заналхийлж байна.
Өдгөө Энэтхэгийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж буй Хятадын хүн ам 2050 он гэхэд 1.4 тэрбумаас 1.31 тэрбум болж буурна гэсэн таамгийг НҮБ-аас дэвшүүлж буй. И хэлэхдээ “Энэ таамаг хэт өөдрөг байна. Хүн ам нь аль хэдийнэ 1.3 тэрбум болсон бөгөөд хэрэв энэ зууны дунд үе гэхэд төрөлтийн түвшин нэг эмэгтэйд ногдох төрөлт 0.8 болж тогтворжиж чадвал ойролцоогоор нэг тэрбум дээр тогтоно” хэмээжээ.
Судлаач И саяхан "The Diplomat" сэтгүүлд "Орос дахь төрөлт буурсан нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбогдуулан барууны хориг арга хэмжээ авсны дараа эдийн засгийн өсөлт удааширч байгаатай давхцаж байна. 2015 онд төрөлт 1.9 саяас давж байсан бол 2021 онд 1.4 сая болж буурсан" гэжээ. Хэрэв Бээжин Тайванийн эсрэг дайн эхлүүлбэл Оростой адилаар хүмүүсийн хүүхэдтэй болох шийдвэрт сөргөөр нөлөөлж, ноцтой үр дагавар дагуулна гэж И үзэж байна. Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэх эсэхээс үл хамаарч дайсагнасан үйлдэл нь барууны зүгээс хатуу хориг арга хэмжээ авахад хүргэх бөгөөд экспортын эрэлт буурч, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар нь төрөлт болон эдийн засгийн эрч хүчийг нь улам сааруулахаар ажиглагчид онцолж байна.