Тэргэнцэртэй ачааны вагонуудыг засах эрхийг гэрчилгээг албан ёсоор авав
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын Судалгаа үйлдвэрлэлийн (Научно-производственная) корпорацын Вагон угсралтын компани (Объединенная Вагонная Компания /НПК "ОВК"/ -д үйлдвэрлэсэн 809 ачааны вагоныг хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж байна.
Тус компанийн 18-9810, 18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудыг Монголд албан ёсоор засварлах эрхийн гэрчилгээг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов. Ингэснээр монгол инженерүүд орчин үеийн инновац, технологи шингэсэн дээрх загварын тэргэнцэртэй ачааны вагонуудад урсгал засвар хийх 3-р зэргийн эрхтэй болж байгаа юм.
"ОВК" нь инженерчлэл, засвар үйлчилгээгээрээ болон 1520 мм царигийн төмөр замын вагон үйлдвэрлэлээрээ ОХУ-даа тэргүүлэгч компани бөгөөд жилд 22 мянга гаруй вагон үйлдвэрлэх хүчин чадалтайг Тавантолгой төмөр зам ХХК мэдээлжээ.