Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк энэ оны тавдугаар сард 1,866.7 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 386 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254,657.50 төгрөг байсныг төв банк мэдээллээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.65.47)