Бүх төрлийн ачаа тээвэр 17.5 хувиар өсжээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны 7 дугаар сард 10.8 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өссөн дүнтэй байна.

 

  • Авто тээвэр: Өнгөрсөн 7 дугаар сард авто тээврээр 7.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар өссөн байна. Үүнээс экспортод 7.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар, импортоор 222.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 10.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  • Төмөр замын тээвэр: Мөн өнгөрөгч долдугаар сарын байдлаар төмөр замаар нийт 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсжээ.
  • Агаарын тээврээр: Энэ оны 7 сард 925.5 тонн ачаа, шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн байна.

Өнгөрсөн 7 дугаар сард экспортоор 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 20 хувиар өсөж, экспортын тээврийн хэмжээ 54.2 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар нэмэгджэ. Импортын ачаа өнгөрсөн 7 дугаар сард нийт 580.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар мөн өссөн байна.

Ачаа тээврийн үзүүлэлт өссөн дүнтэй гарч буй нь зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойг ЗТЯ-наас мэдээллээ. Тухайлбал, бүх төрлийн тээврээр өнгөрсөн долдугаар сард 9.9 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 85 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг тоон мэдээлэлд дурьджээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.138)