Чойр чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ
2024-08-08
Үер усны улмаас эвдрээд байсан Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 257-258 км дэх далан хөвөөг засварлаж, хөдөлгөөнийг нээсэн байна.
Одоогийн байдлаар, тус замын 242 км дэх үерт урссан далан хөвөөг засварлаж ажлыг “Поларис Рөүд Инженеринг“ ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэж буй. Мөн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км дэх хэсэг үерийн улмаас угаагдаж, хөвөө нь урссаныг засварлаж байгаа аж. Тодруулбал, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 345-365 км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 0-1 км үeрийн улмаас эвдэрснийг сэргээн засварлаж байна.
Дархан-Эрдэнэт чиглэлийн 55 дахь км, 60-62 км-т авто замын хөвөө, шуудуу угаагдсан тул шороогоор дүүргэж ажлыг “Дархан АЗЗА” ТӨХК хийж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.126.199)
ИХ УНШСАН