ГОВЬ-АЛТАЙ: Төвлөрсөн хогийн цэгийг хумих ажлыг 65 сая төгрөгөөр хийжээ

Төгрөг сумын төвлөрсөн хогийн цэгийг хумих ажлыг 65 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Аймгийн төсвийн 35 сая, сумын орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр "Гэгээн эрдэнийн очир” ХХК  уг ажлыг гүйцэтгэж, нийт 18 га талбайн хог хаягдлыг түрж хумин дарж булсан байна. 

Мөн  70м х70м хэмжээтэй нүх ухаж, гурван метр өндөртэй тороор хашаалжээ. Үүний сацуу Wi-fi камер хоёр ширхгийг суурилуулсан бөгөөд эмнэлгийн болон мал эмнэлгийн аюултай хог хаягдал устгах талбайг тус тусад нь гаргаж өгснөөрөө давуу талтай болсон аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.178)