Монголын хүндийг өргөлтийн холбоо М.Анхцэцэгийг гурван өрөө байраар мялаалаа

 Зуны спортын XXXIII наадамд амжилттай оролцсон гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг үнэлж Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа.

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд М.Анхцэцэг гавьяатын 17 жилийн хөдөлмөр, Монголын нэрийг дэлхийн тавцанд олон жил гаргасан амжилт зэргийг нь үнэлэн ийнхүү гурван өрөө байрын түлхүүр гардуулсан байна.

М.Анхцэцэгийн хувьд хүндийг өргөлтийн спортоор улсын дээд амжилтыг 88 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд УАШТ-д 14 удаа түрүүлсэн юм. ДАШТ-ий алт, гурван мөнгө, хоёр хүрэл, ААШТ-ий хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл, оюутны болон залуучуудын дэлхийн аварга цолыг хүртэж Монголын хүндийг өргөлтийн спортод түүхэн гавьяа байгуулсан юм.

Түүнчлэн “Рио-2016” наадамд VIII, “Токио-2020” наадамд IV, “Парис-2024” наадамд X байр эзэлсэн билээ.          

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)