ХАЛХЫН ГОЛ-85: цэрэг эрс, ахмад үеийнхний маань байгуулсан гавъяа үеийн үед мөнхөд дурсагдаж байх учиртай

Халхын голын ялалт Алс Дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас нь нэгэн зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Эдүгээ Халхын голын байлдаанд оролцсон талууд дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нөхөрлөж, эв найрамдал, харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтран дархалж байна.

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын ой бол манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн төлөө, нийтийн дайсны эсрэг хамтын тэмцэлд оросын ард түмний үзүүлсэн тусламж, дэмжлэг, цэрэг дайчдын байгуулсан гавъяа, монгол-оросын ард түмэн, зэвсэгт хүчний дайчдын нөхөрлөл, хамтын тэмцлийн үл балартах түүхийг хамтран дурсах тэмдэглэлт үйл явдал мөнөөс мөн билээ. Тиймээс Халхын голын 85 жилийн ойд зориулан түүхч судлаачдын сонирхолтой ярилцлагын хүргэж байна. Энэ удаа Цэргийн ухааны доктор, түүхч судлаач Н.Хүдэрбатын ярилцлагыг хүргэе. 

Халхын голын 85 жилийн ойд зориулан түүхч судлаачдын сонирхолтой ярилцлагын хүргэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.28.196)