Оросын зургаан теннисчин Парисын олимпод оролцоно
Францын нийслэл Парис хотноо болох зуны Олимпын наадамд Оросын зургаан теннисчин ганцаарчилсан төрөлд оролцоно гэж Олон улсын теннисний холбооны (ITF) цахим хуудсанд мэдээлжээ.
Эрэгтэйчүүдийн багт Даниил Медведев, Роман Сафиуллин, Павел Котов, эмэгтэйчүүдийн багт Екатерина Александрова, Мирра Андреева, Диана Шнайдер нар багтжээ. Оросын теннисний холбоо мөн Аслан Карацев, Вероника Кудерметова нарыг оролцуулахаар мэдүүлсэн хэдий ч ОУОХ-ноос оролцохыг зөвшөөрсөн тамирчдын жагсаалтад багтаагүй байна. ОУОХ-ноос Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрсөн теннисчдээс Карен Хачанов, Андрей Рублев, Дарья Касаткина, Людмила Самсонова, Анна Калинская, Анастасия Потапова нар оролцохоос татгалзжээ.
Эрэгтэйчүүдийн хосын төрөлд Медведев/Сафиуллин, эмэгтэйчүүдийн хосын төрөлд Андреева/Шнайдер нарыг мэдүүлсэн байна. Хосын төрлийн мэдүүлэгт мөн Александрова, Елена Веснина нарын нэрс байгаа боловч Елена Веснинаг оролцохыг ОУОХ хараахан зөвшөөрөөгүй байна.
Холимог хосын төрөлд оролцох тамирчдын жагсаалтыг долоодугаар сарын 24-нд нийтлэх аж.
МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 5 /RIA Novosti/.