Украины хямралыг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж В.Орбан мэдэгджээ
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украины хямралыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх хүчин чармайлтаа даваа гаргаас үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
"Би Москвад Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээ хийлээ. Миний зорилго бол шууд харилцах сувгийг бий болгож, хямралыг тайван замаар шийдвэрлэх яриа хэлэлцээг хамгийн хурдан арга замаар эхлүүлэх явдал байв. Би эдгээр зорилгыг биелүүлсэн, хямралыг шийдвэрлэх хүчин чармайлтаа даваа гаргаас үргэлжлүүлнэ" гэж тэрбээр олон нийтийн X сүлээнд бичжээ.
В.Орбан мөн түүний айлчлалыг шүүмжилсэн Европын Холбооны /ЕХ/ дипломат албаны тэргүүн Жозеп Боррельтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Ж.Боррелл баасан гарагт мэдэгдэхдээ, ЕХ-ны байр суурь бол Оросын удирдлагатай албан ёсны харилцаа холбоо тогтоохоос татгалзах явдал гэдгийг сануулсан байна. "Энэ бол Украин, Оросын асуудлыг зохицуулах арга замыг олох боломжийг олгодоггүй Брюсселийн хүнд суртлын утгагүй байдлын төгс жишээ юм. Хэрэв бид дайныг эцэс болгохыг хүсэж байвал бидэнд хүнд суртлын бус улс төрийн арга хэрэгтэй" гэж В.Орбан бичсэн байна.
Унгарын Ерөнхий сайд В.Орбан баасан гарагт Москвад хүрэлцэн очиж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн тухай МТI агентлаг урьд нь мэдээлжээ.
БУДАПЕШТ, 2024 оны долоодугаар сарын 6 /МТI/.