"Victoria’s Secret"-ийн загварын шоу эргэн ирлээ

“Victoria’s Secret” загварын шоу дөрвөн жил завсарлага авсны дараа эргэн ирлээ.

Энэ жилийн шоуны гол онцлог нь эмэгтэйчүүдийн манлайлал, илүү хүртээмжтэй, олон талт байдлыг харуулахыг зорьжээ.

Алдартай загвар өмсөгчид болох Жижи Хадид, Тайра Бэнкс, Алессандра Амбросио нар эргэн ирж алхлаа. Мөн шинээр танигдаж буй  моделиуд ч оролцов. Тус шоуг Blackpink хамтлагийн дуучин Лиса "Рокстар" дуугаараа амжилттай нээлээ.

Мөн голлох уран бүтээлчээр Шер, Тайла гэх алдарт эмэгтэй дуучид байв.

Загварын арга хэмжээний анхны хувилбар 1995-2018 онд цацагдаж байжээ. 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, дэлхий даяар 10 сая үзэгчдэд хүрч байсан юм. Хэдий тийм боловч завсарлага авахаас өмнөх жилүүдэд шууд дамжуулалтынх нь рейтинг тасралтгүй унасан байдаг аж. Энэ жилийн загварууд зөвхөн дотуур хувцсаар хязгаарлагдаагүй даашинз, гадуур хувцаснуудыг ч багтаахыг зорьсон нь харагдав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)