Burberry брэнд Шангри-Ла Төвд нээгдлээ

Сонгодог Британи стилийн бэлгэ тэмдэг болсон Burberry загварын ордон цаг хугацаанд үл захирагдах хэв маяг, тав тух, нарийн хийц, чанарыг эрхэмлэдэг хүмүүсийн сонголт болсоор 160 гаруй жилийг ардаа үджээ. Монголд 2010 онд албан ёсоор нээгдсэнээсээ хойш тансаг зэрэглэлийн брэндүүдийн эгнээг тэлж, загварын хорхойтнуудын сонголтыг хялбарчилсан тус брэнд саяхныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан Сэнтрал Тауэр дахь байршлаа солин Шангри-Ла төвд нээгдлээ. Шинэ байршилд брэндийн намар-өвөл 2024 улирлын цуглуулга танилцуулагдсан бөгөөд эндээс брэндийн нэрийн хуудас болсон тренч цув, оверсайз куртка, сонгодог аксесуарууд болон бусад олон шинэ загваруудыг олох боломжтой.

Burberry брэнд Шангри-Ла Төвд нээгдлээ (фото 1)

Burberry брэнд Шангри-Ла Төвд нээгдлээ (фото 2)

Burberry брэнд Шангри-Ла Төвд нээгдлээ (фото 3)

2022 онд Burberry загварын ордны бүтээлч захирлаар залуу дизайнер Дэниэл Ли томилогдмогцоо брэндэд өөрийн гэсэн шинэлэг уур амьсгалыг авчирсан юм. Ингэхдээ тэрээр брэндийн мөн чанарыг хадгалахын сацуу уламжлалт элементүүдэд илүү орчин үеийн гоо зүйг шингээн шинэчлэлт хийж өгсөн байдаг. Энэ нь брэндийн намар-өвөл 2024 цуглуулгаас ч тод харагдана. Дөрвөлжин шоотой хээ, байгалийн өнгөнүүд, сонгодог силуэт гэхчлэн уламжлалт элементүүд нь хэвээр үлдсэн ч эсгүүр, материал, загварын хувьд илүү контемпорари өнгө аясаар баяжсан нь брэндийн үнэнч хэрэглэгчдэд таалагдахын зэрэгцээ шинэ үеийнхнийг ч татаж чадсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.209)