Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ?

Зуны нарлаг өдрүүд өндөрлөснөөр сэтгэлд төрдөг хөнгөн гунигийг улирлын шинэ трендүүд ор мөргүй үргээж орхих нь. Хэдийгээр цаг агаар хүйтэрч, дулаан хувцсаа давхарлан өмсөх шаардлагатай нүүр тулдаг ч олон давхарлах аргачлал, өнгө, материал, силуэтээр "тоглох" боломж олгодог сэрүүний  улирлыг загварынхан сэтгэл догдлон хүлээдэг билээ. Ингээд намар-өвөл 2024 улирлын загварын шоунуудад үзэгдсэн онцлох трендүүдийг нэгтгэн харж хувцаслалтын санаа авцгаая.


ЭЛЕГАНТ СТИЛИЙН ШИНЭ ЭРИН

Загварын ертөнцөд тохиож буй хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол элегант, эмэгтэйлэг хувцаслалтын шинэ эринд шилжиж буй явдал юм. Хэдхэн улирлын өмнө л бид тод неон өнгө, кроп топ, карго өмд давамгайлсан Y2K гоо зүйн сэргэн мандалтыг харж байсан бол одоо загварын тайзыг орчин үеийн хэв маягт оруулсан гламур стиль эзэгнэж эхлээд байна. Үүнийг 1950-1960-аад оны Холливүүдийн одод, тэр дундаа домогт Труман Капотын “Хунгуудын” стилиэр (Feud: Capote vs. The Swans цувралд дүрслэгдсэн шиг) төсөөлөхөд болно. Жишээ нь Christian Dior-ын элсэн цаг хэлбэртэй алдарт “Bar” жакет, А силуэттэй хормой, Живаншигийн Одри Хепбернд зориулж урласан үдшийн даашинзнууд, арьсан урт бээлий гэхчлэн мөнхийн сонгодог загваруудыг дизайнерууд шинэчлэн урлаж байна. Тэдгээрээс дурдвал намар-өвөл 2024 улиралд Prada, Altuzarra, Carven, The Row, Dior зэрэг брэндүүд алтан үеийн Холливүүдээс урам авсан хайпер глэм загваруудыг харуулсан юм.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 1)

Prada

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 2)

Altuzarra

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 3)

Dior

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 4)

The Row

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 5)

Carven

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 6)

Brandon Maxwell


ЭРГЭЭД СУРГУУЛЬДАА

Улирлаас улиралд преппи стилийн аль нэг хувилбар ямарваа нэг байдлаар тренд болсоор ирсэн бол энэ намар бид хамгийн сонирхолтойг нь олж харах нь. Америкийн тэргүүлэх зэргийн хувийн сургуулиудаас санаа авч үүссэн энэхүү стиль нь сонгодог загвартай жакет болон юбканаас бүрдсэн тейлор хийцийн хослол, мэри жейн гутал, хантааз, сорочкан цамц гэхчлэн сургуулийн дүрэмт хувцсыг санагдуулам цэмцгэр төрхөөр төсөөлөгддөг. Харин энэ улиралд илүү чөлөөтэй, бараг зугаатай ч гэж хэлж болох өөрчлөлтүүдийг шингээжээ. Хуниастай миди юбка, V захтай свитер, оверсайз блейзер, гүн ухлаадастай сорочка зэргийг дээр дээрээс нь давхарлан өмсөхийг Miu Miu, Sandy Liang, Tommy Hillfiger намар-өвөл 2024 улирлын цуглуулгаараа уриалсан билээ. Хамгийн гол нь хэт хичээсэн мэт биш, тухтай байдлаар загварчлах нь чухал юм.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 7)

Tommy Hillfiger

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 8)

Miu Miu

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 9)

Sandy Liang

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 10)

Ambush


БОХО ШИКИЙН СЭРГЭН МАНДАЛТ

Олон төрлийн “core” гоо зүй дэлгэрч, ихэнх трендүүд TikTok-оос улбаалж байгаа дижитал эринд чиг хандлага бүрээс хоцрохгүй байна гэдэг амаргүй. Аз болж намар-өвөл 2024 улирлын хамгийн гол тренд TikTok-оос бус харин шууд загварын тайзнаас ирж байна. Chloé загварын ордны бүтээлч захирал Чемена Камали өөрийн дебют цуглуулгаараа 2000-аад оны загварыг тодорхойлж байсан бохо шик хэв маягийг эргүүлэн авчирчээ. Ингэхдээ тэрээр усны урсгал мэт намирсан силуэт, цацаг, унжлагатай загваруудыг илүү орчин үеийн өнгө аясад хөрвүүлсэн байна. Нэвт гэрэлтсэн цацагтай даашинзнууд, оверсайз нарны шилнүүд, савхин болон хилэн жакет, өвдөг давсан урттай гутлууд, багтаамж сайтай, зөөлөн арьсаар хийгдсэн цүнхнүүд загварын тайзнаа танилцуулагдсаны дараахан Chloé брэндийн борлуулалт огцом өсөж, улмаар Белла Хадид, Сидни Суини, Дейзи Эдгар Жонс тэргүүтэй алдартнууд уг цуглуулгыг өмсөн бохо шик хэв маягийг түгээн дэлгэрүүлсээр байгаа юм.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 11)

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 12)

Сидни Суини

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 13)

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 14)

Дейзи Эдгар Жонс

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 15)

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 16)

Белла Хадид


ӨЛГИЙДҮҮЛЭЭД АВ

Өнгөрсөн өвлийн тренд болох асар том ороолт хэлбэртэй пальтонууд танд таалагдсан бол баяр хүргэе! Намар-өвөл 2024 улиралд уг загвар нь “өлгий” гэх шинэ нэршлээр шинэчлэгдэн эргэн ирж байна. Toteme, Chloé, Brandon Maxwell зэрэг брэндүүд илүү өдөр тутамд өмсөхөд тохиромжтой ороолт мэт пальтонуудыг харуулсан бол Victoria Beckham, Proenza Schouler, Schiaparelli пончо загваруудыг танилцуулсан юм. Харин төрөл бүрийн нөмрөгүүдийг Tod's, Marni, мөн Khaite брэндээс олох боломжтой.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 17)

Toteme

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 18)

Chloé

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 19)

Proenza Schouler

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 20)

Schiaparelli

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 21)

Tod's

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 22)

Marni


ДЕНИМ, БАС ДАХИН ДЕНИМ!

Улирлаас улиралд дизайнерууд янз бүрээр загварчилж, хамгийн их тоглолт хийдэг материал бол деним. Харин энэ намар-өвлийн улиралд тэд “их байх тусмаа сайн” гэсэн дүрмийг баримталсан бололтой. Жишээ нь нэг төрхөд юбка, цамцнаас эхлээд хүрэм хүртэлх хоёр, бүр заримдаа гурван төрлийн жийнсэн загварыг багтаасан total look Christian Dior, Carolina Hererra, Miu Miu, Zimmerman гэхчлэн брэндүүдийн цуглуулгад харагдсан юм.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 23)

Christian Dior

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 24)

Carolina Hererra

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 25)

Miu Miu

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 26)

Zimmerman


ХАА САЙГҮЙ ҮСЛЭГ ЭДЛЭЛ

Өнгөрсөн өвөл тренд болж байсан Mob wife буюу "дээрэмчний эхнэрийн стиль" эргэн ирлээ. Тэр дундаа яг л “Sex and the City”-гийн Керри Брэдшоу эсвэл The Sopranos цувралын Кармелагийн өмсдөг шиг сонгодог загвартай хиймэл үслэг хүрмүүдийг Jil Sander, Bottega Veneta, Tom Ford зэрэг орднууд танилцуулснаар энэхүү загвар нь улирлын гол чиг хандлагуудын нэгт тооцогдож байна. Нөгөөтээгүүр сүлжмэл, унжлагатай, тод өнгөтэй, хөвсгөр силуэттэй гэхчлэн өнгө, бүтцийн хувьд илүү сонирхолтой хувилбаруудыг Gabriela Hearst, Tory Burch, Stella McCartney, Ulla Johnson болон бусад брэндийн намар-өвөл 2024 улирлын цуглуулгуудаас харах боломжтой.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 27)

Jil Sander

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 28)

Tom Ford

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 29)

Gabriela Hearst

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 30)

Tory Burch

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 31)

Stella McCartney

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 32)

Ulla Johnson


УСНЫ УРСГАЛ ШИГ ЗӨӨЛӨН, ХУЛДААС МЭТ ГЯЛГАР

Хэсэгтээ л рокерууд болон байкеруудын гоёлд тооцогдож ирсэн савхин загварууд шик бүсгүйчүүдийн шүүгээ рүү шилжээд удаж буй. Мэдээж хэрэг савхин эдлэлүүд сэрүүний улирал ормогц тренд болж эхэлдэг ч энэ жил маш зөөлөн, усны урсгал мэт туялзсан аль эсвэл хулдаас мэт гялалзсан тансаг арьсаар хийсэн төрөл бүрийн загварууд эрэлттэй байх болно. Жишээлбэл Tod’s, Proenza Schouler, Bottega Veneta, Bally, Gucci, Ferragamo, Valentino орднууд яг ийм материалтай даашинз, юбка, хүрэм, зэргийг төрөл бүрээр нь шинэ цуглуулгадаа багтаажээ.

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 33)

Tod’s

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 34)

Proenza Schouler

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 35)

Bottega Veneta

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 36)

Gucci

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 37)

Ferragamo

Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юу өмсөх вэ? (фото 38)

Valentino

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.233)