Нийслэлд II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
2024-10-17
Нийслэлд энэ оны хугацаат цэргийн албаны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 18,19,20-нд үргэлжилж байна.
Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж, дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараа шууд цэргийн ангид хүргэхээр зохион байгуулж байна. Цэргийн албан хаагчдыг чадавхжуулахаар хугацаат цэргийн энэ удаагийн хөтөлбөрт англи хэл, компьютер, “B” ангиллын жолооны дамжаанд хамруулах хичээлийг нэмж тусгажээ.
Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршийн суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалт зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.68)