Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном

АНУ-ын Morbidity and Mortality Weekly Report сэтгүүлд дурдсанаар коронавирусын цар тахлын улмаас хүмүүст сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг гурав дахин ихээр илэрдэг болжээ. Энэхүү эмгэгтэй тулгарсан олон мянган хүмүүст зориулж сэтгэл зүйн мэргэжилтнүүд болон сэтгэлийн түгшүүрийг өөрсдийн биеэр даван туулсан хүмүүсийн бичсэн номуудыг хүргэж байна.  

“My Age of Anxiety: Fear, Hope, Dread, and the Search for Peace of Mind”, Скотт Стоссел

Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном (фото 1)

Энэхүү ном бол сэтгэл түгших эмгэгийн талаарх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. АНУ-ын сэтгүүлч Скотт Стоссел хүүхэд байхаасаа л байнгын түгшүүр, сандрал дайралт болон айдаст автаж ирсэн нэгэн билээ. Антидепрессант эмүүд болон сэтгэл зүйч нар түүний амьдралын байнгын хамтрагчид болсон юм. Скотт өөрийн туршлага болон уг сэтгэл зүйн асуудлыг судалсан эрдэмтэн, эмч, сэтгэл судлаачдын хийсэн олон янзын хөдөлмөр дээр үндэслэн сэтгэл түгших эмгэгийг олон талаас нь харгалзсан томоохон бүтээлийг гаргасан юм. 

“First, We Make the Beast Beautiful: A New Story about Anxiety”, Сара  Уилсон

Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном (фото 2)

Зохиолч Сара Уилсон "Бид эхлээд араатныг үзэсгэлэнтэй болгодог: Сэтгэл түгших эмгэгийн талаарх шинэ түүх" гэх содон нэртэй бүтээлдээ сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс яг юу мэдэрч, үүнийг хэрхэн даван туулдгийг дэлгэрэнгүй бичсэн байна. Тэрээр өөрөө хэрхэн уг таагүй эмгэгтэй тэмцэж, ямар арга барил түүнд нэмэртэй байсан түүхээ ном болгон буулгажээ. Вилсон Далай ламтай биечлэн уулзаж, түүний хэлсэн үгсийг болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг мэргэжлийн төвшинд шийддэг байгууллагуудын мэдээллийг тус номондоо багтаасан байна.

“Don't Feed the Monkey Mind: How to Stop the Cycle of the Anxiety, Fear, and Worry”, Женнифер Шеннон

Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном (фото 3)

Уг ном нь илүү дутуу мэдээлэл агуулаагүй бас нэгэн уншууртай бүтээл билээ. Зохиолч нь энэхүү номдоо бидний тайван бус бодол санааг сармагчингуудтай харьцуулж буйн учир нь тэд мөн л ямар нэгэн аюул заналхийллээс зугтаж, их чимээ шуугиан тарьж, нэг мөчрөөс нөгөө рүү байнга л үсэрч байдаг. Шэнноны хэлж буйгаар хэрэв таны сэтгэл байнга түгшдэг бол та өөрийн "сармагчнаа" сайн мэдэж байгаа. Тэрээр “cognitive behavioral therapy” буюу ухамсар ба ухамсарт бус сэтгэц, тэдгээрийн ялгаа заагийн тухай авч үздэггүй, харьцангуй эерэг үзэл

баримтлал дээр суурилсан, богино хугацааны сэтгэл заслын аргаар сэтгэл түгших эмгэгтэй тэмцэхийг зөвлөж байна. Мөн зохиолч сэтгэл түгших эмгэг үүсгэгч шалтгаануудыг хайх биш ямар хариу үйлдэл гаргаж байгаадаа анхаарах хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Түүний зааж өгөх тусгай арга барилуудын ачаар таныг зовоож буй зүйлстэй тэмцэх чадвартай болох юм.

“At Last a Life: Anxiety and Panic Free”, Пол Дэвид

Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном (фото 4)

Пол Дэвид арван жилийн турш хүнд хэлбэрийн сэтгэл түгших эмгэгээр шаналж байсан эгэл жирийн нэгэн хүн юм. Тэрээр түгшүүр мэдэрч буй хүмүүсийн л ойлгох мэдрэмж, зовлонг номондоо маш сайн дүрсэлж чадсан нь уншигчдад ойр санагддаг билээ. Энэ нь ихэнх сэтгэцийн эмч нарын бичсэн номуудад дутагддаг чухал зүйл юм. Энэхүү номыг сандрал дайралтын үед эсвэл хэт их түгшүүр мэдэрч байх үедээ ч мөн уншихад тохиромжтой. Дэвид номондоо та хэдэн сар, жил ч сэтгэл түгших эмгэгээр өвдсөн байсан хамаагүй эдгэрч чадна хэмээн итгэлтэйгээр бичдэг билээ.

“Feeling Great: The Revolutionary New Treatment for Depression and Anxiety”, Дэвид Бернс

Сэтгэл түгших эмгэгтэй нүүр тулж буй хүмүүст зориулсан 5 ном (фото 5)

Гэрийн нөхцөлд, өөрийн хүч чармайлтаар сэтгэлийн хямрал болон сөрөг бодлоос ангижрахад туслах үр дүнтэй гарын авлагыг танилцуулж байна. Анагаахын шинжлэх ухааны доктор Дэвид Бернсийн уг номонд бидний бодол санаа мэдрэмжээ хэрхэн тодорхойлдгийг мөн “cognitive behavioral therapy” аргын ачаар хэрхэн сэтгэлийн түгшүүр, гэмших мэдрэмж, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмж, сэтгэлийн хямрал зэргийг даван туулах талаар тайлбарласан байна. Энэхүү ном нь танд өөрийгөө илүү сайн ойлгох, сэтгэлийн хямралын анхны шинж тэмдгийг олж тогтоох, сөрөг бодлыг ялахад туслах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.56)