Европын төслийн хүрээнд 500 гаруй ажлын байр бий болжээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй "ЖДҮ-ийн бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" төслийн удирдах зөвлөлийн хурал ХХААХҮЯ-нд болж байна.

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилттэй дээрх төсөл нь 2016 оноос эхлэн манай улсын 21 аймагт хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар, 90 орчим сая ам.долларын гэрээг дотоодын санхүүгийн дөрвөн зуучлагч байгууллагатай хийсэн байна.

Төсөлд хамрагдсан жижиг, дунд бизнесүүдийн 70 хувь нь зөвлөх үйлчилгээ авснаар борлуулалт нь тогтмол өсөж, 534 ажлын байр шинээр бий болоод байгааг зөвлөлийн хурлаар танилцуулав. "Батсэжү", "Каппэ Бэнэ Монголиа" ХХК-ийн удирдлага үйл ажиллагаандаа гарсан ахицынхаа талаар ярилаа.

Хурлаар "Жижиг, дунд бизнесүүдэд дотоодын түнш банкаар дамжуулан олгож байгаа зээлийн шугам", "Дотоодын санхүүгийн байгууллагуудаас жижиг, дунд бизнесүүдэд олгосон зээлийн эрсдэлийг хуваалцах схем", "Бизнесийн зөвлөх үйлчилгээ", "ЖДҮ-ийн бизнесийн орчныг таатай болгоход чиглэсэн бодлогын дэмжлэг" зэрэг сэдвээр мөн танилцуулав.

"Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" төслийн санхүүгийн зуучлагч нь тухайн салбартаа нөлөө бүхий, үйл ажиллагаа нь шударга, ил тод, нээлттэй, тогтвортой байх гэсэн ерөнхий шалгуурыг хангасан байх ёстой. Одоогийн байдлаар ХААН, Хас банк, Хас лизинг, Транскапитал ББСБ-тай хамтран ЖДҮ-дэд зориулсан зээлийн шугам нээж бизнес эрхлэгчдэд 1-30 сая ам.доллар хүртэлх зээлийг 5 жилийн хугацаатай олгож байна.

 

Зөвлөх үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй ААН-ийг сонгон шалгаруулахдаа жилийн борлуулалтын орлого нь 50 сая евро хүртэл эсвэл нийт хөрөнгө нь 43 сая еврогоос доош, 500-гаас бага ажилтантай байх шаардлага тавьж байна. 

Төслийг хэрэгжүүлэгч Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс ЖДҮ-ийнхний эрэлт хэрэгцээг судлахад ХХААХҮЯ-нд туслалцаа үзүүлэх, ЖДҮ-ийн хуулийн шинэчилсэн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, бизнесийн холбоодыг чадавхжуулах зэрэг олон ажлыг санаачлан, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас, ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн Казахстан, Монгол Улсыг хариуцсан дэд захирал Нодира Мансурова, ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй төслийн удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.141.21.199)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах