Таны элэг хэт ачаалалтай байгааг илтгэх 7 шинж тэмдэг
Элэг нь хүний биеийн хамгийн ихээр ажилладаг эрхтнүүдийн нэг бөгөөд тэрээр витамин, сахар, эрдэс бодисыг түлш болгохын тулд хадгалах, холестерины үйлдвэрлэлийг зохицуулах зэрэг 500 гаруй төрлийн үүргийг гүйцэтгэдэг аж. Бидний элгэнд цөс агуулагддаг ба энэ нь цөсний хүүдийнд хадгалагдаж өөх тосыг задлахад тусалдаг. Элэгний стресс нь элэг хэт ачаалалтай байгааг илтгэдэг юм.
Элэг бидний бие махбодид орж ирсэн архи, тамхи, хүнсний нэмэлтүүд, гадаад орчны хүчин зүйлс зэрэг хоруудыг шүүдэг. Бидний биед 700 орчим химийн хорт бодис агуулагддаг. Байгаль орчин хамгаалалтын ажлынхны хийсэн судалгаагаар дөнгөж төрсөн нярайн шээсэнд мөнгөн ус, пестицид, тефлон, болон бусад 287 төрлийн химийн хорт бодис агуулагддаг болохыг нотолжээ. Таны элэг стресстэж байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдгүүд бий.
Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийг анзаарсан бол элгээ хамгаалж, амьдралын буруу хэв маягаа өөрчлөх талаар бодож үзээрэй:
1. Арьсны өнгө өөрчлөгдөх Таны элэг хэт ачаалалтай байгааг илтгэх эхний шинж тэмдэг бол арьс цайх юм. Таны арьсны өнгө ердийн өнгөнөөс шар эсвэл цэлдүү хөх хүртэл өөрчлөгдөж болно. Мөн хумс, хурууны үзүүр ч шаргал өнгөтэй болж болно. Элэг биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж чадахгүй үед ийм зүйл болдог.
2. Хоол боловсруулалттай холбоотой асуудлууд Гэдэс дүүрэх, өтгөн хатах, ходоод гэдэс хямрах асуудлууд нь элэг хэт ачаалж байгааг илтгэнэ. Цөс хоолыг зөв боловсруулж чадахгүй мөн ходоодыг тосолж чадахгүй байгаагийн шинж юм.
3. Өвдөлт Элэгний өөр нэг үүрэг бол – цусыг цэвэршүүлж шинийг үйлдвэрлэх юм. Шөрмөс, булчин мөн бусад эдүүд хангалттай хэмжээний цус авч чадахгүй үед уян хатан байдлаа алдаж, нурууны дээд хэсгээр өвдөх, нүд аргах зэрэг зовиур үүсгэдэг. Ийм тасралтгүй тухгүй байдал болон өвдөлт нь ядаргаанд хүргэж болно.
4. Ядаргаа Ихэнх хүмүүс үргэлж ядарч байдаг. Архаг ядаргаа нь таны элэг хэт ачаалж байгааг илтгэх бөгөөд таны бие организм түүнийг сэргээхийн тулд хэт ачаалалтай ажиллана. Таны бие үргэлж “засварлагдах” үед бусад тогтолцоо ачаалж ядрах шалтгаан болдог.
5. Шээсний өнгө бараан болох Энэ бол элэг стресстэж буйн илэрхий шинж тэмдэг юм. Хангалттай хэмжээний ус уухгүй үед шээс бараан өнгөтэй болдог бөгөөд өтгөн ч мөн илүү бараан, цайвар эсвэл цусан толботой гарч болдог. Хэрэв та хангалттай хэмжээний ус ууж байгаа бол өтгөний өнгө өөрчлөгдөх нь сайн үзүүлэлт юм.
6. Сэтгэл санааны огцом өөрчлөлт Стресстэх, уурлаж бухимдах, тэвчээргүй болох, цочромтгой болох зэрэг өөрчлөлтүүд нь элэгний стрессийн үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм. Хэт ачаалалтай элэг нь буруу шийдвэр гаргах, буруу сонголт хийх, ой тогтоолт муудахад хүргэж болно. Түрэмгий, цухалдуу, огцом уур нь элэгний ачааллын үзүүлэлт юм.
7. Бусад шинж тэмдгүүд Элэг хэт ачаалснаар биеийн бүх хэсэгт нөлөөлнө. Зарим хүмүүст нүд бүрэлзэх, чих шуугих, толгой эргэх, нойргүйдэл, дааврын тэнцвэр алдагдах, харшил, химийн хэт мэдрэгшил, бэлгийн дур хүсэл буурах, гэдэснээс цус алдах, судас өргөсөх, гэнэт турах шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв таны элгэнд ачааллын шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаарай!