Сэтгэл зүйчдийн өгч буй үнэтэй 20 зөвөлгөө

1. Үйлдлийг хэвшил болгохын тулд хүнд, дунджаар 66 өдөр хэрэгтэй.

2. Нүдээ аньсан үедээ бид мэдээллийг илүү амархан тогтоодог

3. Тархи ходоод хоорондоо нягт холбоотой учраас бидний зарим сэтгэл хөдлөл ходоодонд нөлөөлдөг. Ялангуяа сэтгэл зовинол.

4. Хүний гадаад байдлыг харж хайрлах, хүнийг яг байгаагаар нь хайрлах маш ялгаатай зүйлс.

5. Мөрөөдлөө цаасан дээр бичсэнээр бид юу хүсдэгээ илүү тодорхой болгож ойлгож авдаг.

6. Хүний мэдрэхүй дотроос үнэрлэх мэдрэмж ой санамжтай хамгийн их холбоотой.

7. Хэрхэн бодож сэтгэж байгаагаа тунгаан бодох чадвар нь хүний өндөр чадамжтай нь шинж.

8. Хүн бүрт 3 БИ байдаг:
– хэрхэн бодож сэтгэж байгаа БИ
– хэн гэж бусад дүгнэж байгаа БИ
– яг амьдрал дээр байгаа бодит БИ

9. Мөрөөдөгч хүмүүс ихэвчлэн зүүдэндээ өөр бусад хүмүүсийг хардаг ба санаж байдаг.

10. Гэр бүл дотны найзууд- аз жаргалтай хүүхэд насны хамгийн том эх үүсвэр.

11. Хэрэв аядуу болоод тайван хоолойгоор ярьвал хэрүүл маргаанд харилцагчаа буулгахад хамгийн амархан байдаг.

12. Бага зүйлд ч талархаж чаддаг хүмүүс илүү аз жаргалтай амьдардаг.

13. Хэрэв тогтмол 2 хэл дээр ярьвал Альцгеймер өвчний шинж тэмдэгийг бууруулах магадлалтай. Эх хэлээрээ хэлд ороогүй, ярьдаггүй хүн Альцгеймер өвчнөөр өвдөх магадлал өндөр.

14. Дурласан хүний үйл байдал яг л мэдрэлийн эмгэгтэй хүний үйлтэй адилхан болдог.

15. Мэдээллийг тогтоох хамгийн үр дүнтэй арга бол 30-50 хичээллэх бүрт 10 минут завсарлагаа авах.

16. Хамт дуулж байгаа хүмүүсийн хооронд маш нягт сэтгэл хөдлөлийн холбоос үүсдэг.

17. Шалгалтын өмнө бүх сандрал айдсаа бичиж бодит биш гэдгийг ойлгох нь өндөр оноо авахад тусалдаг.

18. Хангалттай нойр авахгүй байх нь сэтгэл санааг тогтворгүй болгож стресст автахад амархан болгодог.

19. Хүн 00 орох гэж яарах үедээ илүү хурдан шийдвэр гаргаж байдаг.

20. Өөрийгөө хүндэлдэг хүмүүс илүү өөртөө итгэлтэй байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.54)