Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!
Орой бүр гал тогоондоо очоод нөгөө л хоолнуудаа ээлжлэн хийж байна уу? Гэрийн эзэгтэй гарын жорондоо жантай гоймон нэмчихвэл нөхөр/найз залуу тань баярлах байх даа. Дагаж хийх видео зааврыг мөн хавсаргасан болохоор сурахад тун хялбар байх болно.
112-3 хүний порцны орц:
Гоймон (жантай гоймонд зориулсан гоймон худалдаалагддаг)
200гр гахайн мах, 1см –ийн өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
1 аяга цагаан лууван, 1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
1 аяга зучини, 1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
1 аяга төмс, арилгаад 1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
1½ аяга сонгино арилгаад зүсэж бэлдэнэ
3 хоолны халбага ургамлын тос
¼ аяга 1 хоолны халбага хар буурцагны нухаш (black bean paste)
2 хоолны халбага төмсний цардуул, ¼ аяга ус, 1 цайны халбага элсэн чихрийг холигчид хийж холиод жижиг аяганд хйиж бэлдээрэй
1 цайны халбага гүнжидийн тос
½ аяга өргөст хэмх, нарийхан хэрчиж бэлдэнэ
ус
Хар буурцгийн соус (жан) хийх заавар
Том хайруулын тавганд гахайн махаа 1 хоолны халбага ургамлын тосоор 4-5 минут хуурна. Бор шаргал өнгөтэй гадна тал нь хатуураад ирэх ёстой шүү.
Гарсан тосыг нь шүүж асгаарай. Дээр нь цагаан луувангаа хийж 1 минут орчим хуурна. Дээр нь төмс, сонгино болон зучинигээ хийгээд 3 минут орчим ахин хуурна. Одоо хуурч байгаа ногоо махаа хайруулын тавагныхаа гадна тал руу шахаж, голд нь зай гаргаарай. 2 хоолны халбага ургамлын тосоо тэр зай руу хийгээд дээр нь ¼ аяга хар буурцгийн нухшаа хийж модон халбагаар 1 минут орчим хутгаж халаагаарай. Дараа нь бүгдийг нь нийлүүлээд хутгаж хуурна.
Одоо дээр нь 2 аяга ус хийж таглаад 10 минут орчим чанана.Тагийг нь аваад цагаан лууван, төмс хоёрыг амсаж үзээрэй. Тэр хоёр болчихсон байвал дээр нь төмсний цардуултай усаа бага багаар хийж өтгөртөл нь хутгаарай. Одоо гүнжидийн тосоо дээр нь нэмж хутгаад, галаа салгаарай.
Гоймонтой аягалбал жантай гоймон будаатай аягалбал жантай будаа болно.
Жантай гоймон
Жантай гоймонд зориулсан бүдүүн, зажлууртай гоймон солонгос хүнсний дэлгүүрүүдээр зарж байгаа.
Буцалж байгаа усанд гоймонгоо хийж болгоод шүүж аваад хүйтэн усанд сойно.
Аяга эсвэл тавганд гоймонгоо гаргаад дээр нь жанг болон нарийхан хэрчсэн өргөст хэмхээ тавиарай. Кимчи болон шар манжинтай холиод идвэл янзтай даа.
Жантай будаа
Агшаасан будаагаа аягалаад дээр нь жангаа хийнэ.
Өргөст хэмхээрээ чимэглээд кимчи, шар манжинтай холиод идээрэй.