Амар амгалан амьдрах 10 зэн зөвлөгөө
1. Аливааг харьцуулахаа болиноо
Мянганбаяр танилцсан модель болгонтойгоо гэрлэж байхад надтай мэндлэх ч модель олдохгүй юм хэмээн гомдоллох эрчүүд минь ээ!
Одгэрэл бараг 50 шахжаагаа мөртлөө 18т шиг л харагдах юм. Гэтэл би дөнгөж 20 гарч байгаа мөртлөө 40тэй авгай шиг л харагдах юм хэмээн гомдоллох бүсгүйчүүд минь ээ! Өөрийгөө өрөөлтэй харьцуулахаа боличуул яасын?
2. Уралдаж тэмцэлдэхгүй ээ
Хүнтэй уралдаж тэмцээд, түүнээс илүү гарлаа гээд надад ч, хожигдсон хүнд ч стрессээс өөр нэмэр байна уу?
3. Шүүж дүгнэхээ болиноо
Ялангуяа бусдын хийсэн үйл хөдлөл, үг хэлийг шүүж дүгнээл стрэстээд суух хэрэг байна уу? Яршиг цаашаа…
4. Уур уцаараа хаянаа
Хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай аливаа юманд уур уцаар гаргах нь өөрийн нерв стрэссэнд л гай тарихын нэмэр юмдаа…
5. Харамсахаа болиноо
Болоод өнгөрсөн юманд харамсаад яахын? Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээгээд…
6. Түгшүүр зовнилоос салнаа
Хичнээн түгшиж зовсноос асуудлын шийдэл даанч хамаарахгүй юм. Өөрийгөө л алж байгаа хэрэг.
7. Бусдад нялзаахаа болиноо
Бурууг бусдаас хайж, бусдад нялзаагаал суувал зовлонд эцэс төгсгөл гэж үгүй бөгөөд Таны амьдрал бусдаас хамаарсаар яваад дуусах бизээ.
8. Гэмшлээ орхи
За тэгээд бурууг бусдад нялзаахгүй гээд өөрт хамаг бурууг чихээд, түүндээ учиргүй гэмшээд л гунихраад явбал бүүр утгагүй юм болох нь.
9. Айдсаа гээнээ
Аюул бол бодит зүйл, айдас бол бидний бодлоос ургах бүтээл юм гэж ухаантнууд хэлдэг. Айлаа гээд аюул арилчих биш.
10. Үе үе элгээ хөштөл инээнээ
За тэгээд эцэст нь өдөрт ядаж ганц удаа элгээ хөштөл инээнээ гээд байгаа чинь дээрх жагсаалтыг тэртээ тэргүй мөрдөж чадахгүй үе гарч л таараа, тэр үедээ энэ заалтаа бодоод тачигнатал инээнээ гэсэн санаа.