Монгол улсын хөл бөмбөгийн спортын анхны мэргэжлийн тамирчин
Сэлэнгэ нутгийн хүү Ганболдын Ганбаяр Европын мэргэжлийн хөл бөмбөгт гоол оруулсан монголын анхны тамирчин болсон төдийгүй, хөл бөмбөгийн спортод Монгол Улсын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээжээ.
Тэрээр 2016 онд Унгарын алдарт Пушкашийн академид суралцахаар явсан юм. Г.Ганбаяр өнгөрөгч наймдугаар сард Пушкашийн академитай мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан нь европын багтай гэрээ байгуулсан Монголын анхны мэргэжлийн тамирчин болжээ. Мэргэжлийн хөл бөмбөгийн спортод мэргэжлийн тамирчны түүхэнд Монгол Улсдаа анхны гэх бүхий л тодотголыг бий болгож байгаа залуу тамирчин маань энэ сарын 04-нд мэргэжлийн хувьд анхны тоглолтыг хийсэн нь монголчуудын хувьд мөн л анхдагч нь болжээ. Мөн энэ улиралд Пушкашийн U19 насны багт найман тоглолтонд оролцож, таван гоол оруулан багийнхаа мэргэн буучийн тэргүүн эгнээнд бичигдсэн амжилтыг үзүүлээд байгаа нь мөн л анхдагч юм. Түүнчлэн Г.Ганбаяр энэ сарын 12-нд Андрсадса багийн эсрэг багийнхаа хожлын гоолыг оруулжээ. Улс эх орныхоо нэрийг гаргаж, Монголын мянга мянган хөлбөмбөг сонирхогчдын бахархал болж яваад залуу тамирчнаараа монголчууд бахархаж байна.