Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Энэ үеэр, хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг Элчин сайд Дэвид Воусэн тэмдэглэв.

Цаашид улс хооронд төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.48)