Витнамын Засгийн газар Ким Жөн Уныг өндөр түвшинд хүлээн авчээ

Вьетнам улсад хүрэлцэн ирэхэд нь өөрийг нь халуун дотноор хүлээн авсан оршин суугчдад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун талархал илэрхийлжээ. Энэ тухай БНАСАУ-ын удирдагчийг Донгданг өртөөнөөс угтан авсан Вьетнамын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Май Тиен Зун мэдэгдсэн байна.

“Би Вьетнам улсыг зорихоор 3000 гаруй км замыг туулсан бөгөөд намайг халуун дотноор хүлээн авсан Вьетнамын оршин суугчдад талархал илэрхийлж байна” хэмээн Ким Жөн Уны хэлснийг Май Тиен Зун иш татан сэтгүүлчдэд мэдэгджээ.

Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд болно. АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.

Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.81)