АНУ-тай хүйтэн дайн өрнүүлэх нөөц бололцоо БНХАУ-д бий

Tехнологийн салбарт хүйтэн дайн дэгдээвэл Хятадын технологийн нөөц бололцоо нь зохих эсэргүүцэл үзүүлж чадах бөгөөд технологийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалан авч үлдэх боломжтой юм гэж тус улсын шинжээчдийн санаа бодлоо илэрхийлснийг “Global Times” сонин мэдээлжээ.

“Технологийн салбарт АНУ болон Хятадын хооронд хүйтэн дайн дэгдлээ ч Хятад улс АНУ-аас илүү бэлтгэлтэй байх юм. Хятад улс дэлхийд тэргүүлэгч аж үйлдвэрийн кластеруудтай (бөөгнөрөл). Ухаалаг гар утаснуудын 90 орчим хувийг Хятад улсад үйлдвэрлэж байна. Бусад улсад байдаггүй цогц нөөц бололцоо Хятад улсад байдаг” хэмээн “cctime.com” цахим хуудасны гүйцэтгэх захирал  Сян Лиган ярьсан байна.

Түүнчлэн 5G холбоос хийгээд хиймэл оюун ухааны технологиудыг боловсруулах салбарт Хятад улс дэлхийд тэргүүлнэ гэж үзэж байгаагаа Сян Лиган илэрхийлжээ. Энэ салбарт Хятадын  “Huawei” компанийн оруулсан хувь нэмрийг тэрээр онцлон тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.52)