"Чанъэ-4" төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд танилцуулна

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Чанъэ-4” төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд дэс дараалалтайгаар танилцуулна гэж тус улсын Инженерчлэлийн академийн мэргэжилтэн, сар судлах хөтөлбөрийн ахлагч У Вэйрэнь мэдээлэв.

Тэрбээр энэ тухай ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр мэдэгджээ. Сарыг судлах зорилгоор хөөргөсөн “Чанъэ-4” төхөөрөмж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны ар тал дээр амжилттай буусан билээ.

У Вэйрэний хэлснээр, уг төхөөрөмж нь одоо унтлагын горимоос сэргэж, шинэ мэдээлэл цуглуулж байгаа ажээ. Мөн тэрбээр, БНХАУ энэ оны эцсээр сарнаас сорьц цуглуулж, дэлхийд авчрах зорилгоор “Чанъэ-5” төхөөрөмжийг хөөргөнө гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Ангараг гарагийг судлах төхөөрөмжийг 2020 онд тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.166)