Ираныг хамгийн том аюул гэж үзжээ
2019-03-04
МОСКВА. /РИА Новости/. Ойрхи Дорнодод нүүрлэх хамгийн том аюул бол Иран хийгээд түүний холбоотнууд юм гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
“Бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд учирч болзошгүй хамгийн том аюул бол Иран хийгээд түүний холбоотнууд юм” гэж Б.Нетаньяху хэлжээ.
Б. Нетаньяху нь Ираны эсрэг чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг эргэн харах, Иранд үзүүлэх олон улсын шахалтыг сэргээх, Арабын улсуудтай юуны түрүүнд Персийн булангийн хаант засаглалтай улсуудтай харилцаагаа сайжруулахыг зорьсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)
ИХ УНШСАН