ФОТО: Хавар, зун, намар, өвөл, хавар...

Улирал болгон өөр өөрийн шинж чанар бүхий өнгө төрхтэй байдаг. Гэхдээ улирал болгоны онцлог шинж буюу байгаль хэрхэн өөрчлөгдөж байгааг бид анзаардаггүй. Харин Альберт Дрос  хэмээх 31 настай гэрэл зурагчин залуу өөрийн гэрийн  ойролцоох ойн модыг улирал болгон гэрэл зурагт буулгажээ.

Тэр хэлэхдээ "Өнгөрсөн жилүүдэд би байгаль эхийг өөр өөр цаг үед хэрхэн өөрчлөгдөж байгааг харахын тулд байшингийнхаа ойролцоо байх нэгэн ой модтой газарт очдог болсон. Та заримдаа таны амьдардаг газрыг өдөр бүр хардаг учраас гэрэл зураг авахад өвөрмөц зүйл байхгүй байх болно гэж боддог байж магадгүй. Гэсэн хэдий ч, өөрийн гэрэл зургийн эхлэлийг тавьснаар би дэлхий ертөнцийг өөрөөр харж эхэлсэн. Би хаа сайгүй өвөрмөц байгалийн тогтоц бүхий газрыг хайж эхэлсэн бөгөө өмнө нь очдог байсан ойдоо эргэн ирэхийг хүсч байна. Эдгээр газрууд холоос огтхон ч харагдахгүй байгааг би үргэлж гайхдаг. Энэ бол миний гэрээс  5 минутын зайтай ойн модны жишээ юм" гэжээ.

Байгалийн өөрчлөлтийг харуулах гэрэл зургийг дарахад чинь туслах түүний зөвөлгөөнүүдийг өгье:

1. Би ихэвчлэн машинаа жолоодож байхдаа боломжит газруудыг олж хардаг. Сонирхолтой зүйл хараад л тэр дор нь зогсоод зургийг нь ав. Янз бүрийн газруудыг үзээд юу нь хамгийн сайн ажиглагддаг болохыг хараарай. Модтой газар улирлын өөрчлөлтийг илүү сайн харуулж чаддаг.
2. Хөдөө орон нутагт байрлах ганцаар орших байшинг зориорой. Зарим байшин эргэн тойрондоо сайхан мод бүхий байгальтай байдаг.
3. Юуны түрүүнд та машин дотроосоо сонирхолтой зүйлсийг олж харна уу. Дараа нь GPS-ийн мэдээллийг шалгаж болно.
4. Сонгох гэж байгаа газрынхаа харагдах байдлыг төсөөлж үзээрэй. Цаг хугацаан өөрчлөгдөх туршид хэрхэн харагдахыг төсөөлөхийг хичээ. Үүрээр нар ямархуу байдалтайгаар мандах, үдэш болоход хэрхэн жаргах, энэ гэрэл хэрхэн нөлөөлөх вэ? Манантай газар байдаг уу? Бороо ороход хэрхэн нөлөөлж болох вэ? Үүнийг толгойдоо төсөөлөн харж үзээд дараа нь төгс мэт гэрэл зургийг дарж болох үгүйг дүгнээрэй.

Намрын үдэш

Өвлийн улирал

Зуны улирал

Намрын өдөр

Орой болж буй

Хаврын улирал

Намрын өглөө

#Season #Photo


Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)