Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 ЭНГИЙН АЛХАМ
1. Сургууль, ажил, гэрээс гадна таныг зугаатай байлгах газар ол
Сургууль-гэр гэж явсаар нэг л мэдэхэд долоо хоног, сар, бүр бүтэн жил өнгөрчихсөн байдаг. Ажил, хичээлээ тараад цагийг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэх олон сайхан газар бий. Жишээ нь, чийрэгжүүлэх танхим, цэцэрлэгт хүрээлэн, номын сан, кофе шоп, боулинг, бүжгийн клуб гэх мэт өөрийн сонирхолд нийцсэн газраа цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Гэхдээ мэдээж гэр бүл, хайртай хүмүүсээ мартаж болохгүй.
2. Маргаашдаа бэлд
Оройд 15-хан минут зарцуулаад маргааш нь өмсөх хувцас, өглөөний цай, болон өдрийн хоолоо бэлдэж тавиарай. Ингэснээр ажлын өглөөг эмх цэгцтэй эхлүүлж, үнэтэй цагаа илүү хэрэгтэй зүйлд зарцуулан, ажлаасаа хоцрох гэх мэт таагүй явдлаас сэргийлэх боломжтой.
3. Хайраа түгээ
Та хайртай хүмүүс, сайн найзынхаа төлөө ямар нэг сайхан зүйл хий. Хайртай хүнээ баярлуулснаар та өөрөө түүнээсээ аз жаргалыг мэдрэх болно.
4. Самбартай бол
Нүдэнд ил харагдахуйц газар самбар тогтоож, өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлсийнхээ зургийг өлгөж байгаарай. Танд хэрэггүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ аялахаар хүсэж буй газрынхаа зургийг, авахыг хүсч буй зүйлсийнхээ зургийг тавьснаар өдөр бүр түүнийгээ харж мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэхэд тань туслах болно. Мөн энэ самбар дээрээ хийх зүйлсээ жагсаан бичээд хийснийгээ дараад явах боломжтой. Зорьж буй зүйлээ бүтээснээ харах танд урам зориг өгөх болно.
5. Таныг аз жаргалтай болгодог зүйлсийг хий
Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч "би юм нэхэх дуртай. Энэ нь намайг аз жаргалтай болгохоос гадна тайвшруулж, амраадаг" гэж бичжээ. Харин таны дуртай зүйл юу вэ?
6. Өглөөд өөртөө цаг гарга
Өглөөд тухайн өдөртөө өөрийгөө бэлдэх ямар нэгэн зүйл хий. Өөртөө зориулах цаг хамгийн чухал гэдгийг ойлгоорой. Жишээ нь дасгал хийх, хөгжим сонсох, эсвэл зүгээр л цагийг чимээгүй тайван өнгөрүүлэх гэх мэт.
7. Хааяа бүгдийг март
Хааяа бүгдийг умартан өдрийг юу ч хийлгүй амар тайван өнгөрөөснөөр танд дараагийн өдрүүдэд эрч хүч бэлэглэх болно
8. Өөрийн амжилтаа тэмдэглэ
Өөрийн гаргаж байсан амжилтаа санаж явах нь таныг юу ч хийж чадахгүй нь гэсэн стрессээс ангид байлгах болно
9. Айдастайгаа нүүр тул
Ганц л олдсон амьдралдаа хийж үзээгүй зүйлээ хийхийг хүсэхгүй байна гэж үү? Айдастай нүүр тулна гэхээр заавал шүхрээр буух, экстрим аялал хийх мэтийг хэлж байгаа юм биш. Та юунаас ч айдаг байж болно. Олон нийтийн өмнө үг хэлэх, илтгэл тавих, бусдад үгүй гэж хэлэх, боксоор хичээллэх зэрэг хийхээс жийрхдэг юу ч байж болно. Энэ бүхэнтэйгээ нүүр тулж, айдастайгаа тэмцэхийг зөвлөж байна.
10. Өөрийгөө хайрла
Өөрийгөө хайрла, бишир. Өөрийнхөө давуу талуудыг олж хар, мэдэр. Та бусдаас сайхан, бусдаас зоригтой, хүчтэй, цэвэрч, нямбай, хөдөлмөрч, бусдаас сайхан дуулдаг, эсвэл сайхан хоол хийдэг гээд ямар ч давуу зан чанартай байж болно. Тэр бүгдийг мэдэрч, урам ав!
11. Нарийн төлөвлөгөө гарга
Хийх гэж буй ажлынхаа нарийн төлөвлөгөөг цаг, өдөр, долоо хоног, сараар нь гарга. Жилийн төлөвлөгөөг хэрхэн гаргах заавар зөвлөгөөг энд дарж унших боломжтой.
12. Өглөөд дасгал хий
Ихэвчлэн ажлын дараа фитнесст явах нь ажлын ядаргаанаас болж дасгалаа таслах гол шалтаг болдог. Тиймээс өглөөд босдог цагаасаа нэг цагаар эрт босож дасгалаа хийснээр тухайн өдрийн ажлын бүтээмж ч сайжирдгийг судалгаагаар тогтоожээ.
13. Таныг аз жаргалтай болгодог зүйлсийг жагсаан бич
Утасныхаа тэмдэглэлийн хэсэгт өөрийг тань аз жаргалтай болгодог бүхнийг санаанд орсон даруйд жагсаан бичээрэй. Юу ч байж болно. Эхнэр, нөхөр эсвэл хүүхдийн тань хэлсэн сайхан үгс, сайхан үгтэй сэтгэгдлүүд, танд тохиолдсон хөгжилтэй явдлууд, амттай зайрмаг, гоё хоол, сонирхолтой ном, таныг идэвхжүүлдэг, урамшуулдаг үгс, сэтгэл хөдөлгөсөн кино гэх мэт. Тавгүйтсэн үедээ энийгээ уншаад сэтгэлээ засаарай.
14. Бодит амьдралтай хөл нийлүүл
Нийгмийн сүлжээнээс өөрийгөө хязгаарлах цаг гарга. Бүтэн өдөр log out хийж гараад, бодит амьдралыг мэдрэхийг хичээ.