Охидын дуртай зүйлс болон тэдний ертөнцөөр аялцгаая

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарим охидын юунд дуртай талаар асуухад ихэнх нь халуун дулаан үгс, хайр халамж гэж хариулсан бол зарим нь хөгжилтөй, сонирхолтой хариултуудыг ч өгсөн юм. Магадгүй энэ өдрөөр охидыг баярлуулж ч болох юм шүү. Ингээд тэдний ертөнцөөр аялцгаая.

 Мөнхгэрэл: Миний хувьд магтаал, урмын үг, намайг гэх хайр халамжид үнэхээрийн дуртай. Бас гэр бүлийнхэн маань намайг дэмжих нь таалагддаг. Сэтгэлээс өгсөн бэлэг бүхэн хамгаас гайхалтай

 Нандин-Эрдэнэ: Хоббигоороо дуртай зүйлээ хийгээд явах л хамгийн гоё. Би бүжиглэх, дуу сонсох, усанд сэлэх, сонирхдог  хичээлээ давтах дуртай

 Ариунзаяа: Хайртай хүнээсээ бэлэг авах, урмын үгс сонсох, харж шохоорхож явдаг хүүхэдтэйгээ удаан ярилцах дуртай

 Гэрэлээ: Хоол идэх, найзуудтайгаа цагийг хөгжилтөй өнгөрүүлэх, найзынхаа гэрт хонох, сельфидэх, өөрийнхөө зургийг даруулах дуртай

 Цэцэгзул: Амттан идэх, зураг авах, найзуудтайгаа хичээлээ давтаж хоол идэх, аймшгийн кино үзэх, цэвэрхэн гэрт амьдрах дуртай

 Золоо: Хувцас авах, утас бэлгэнд авах, хоол хийх, найзуудтайгаа кино үзэх, гар урлал хийх дуртай.

 Нямгэрэл: Ном бэлгэнд авах, дуу дуулах, миний сонирхдог зүйлсийг дэмжих, ойлгоход дуртай

 

ТЭДНИЙГ ХАЙРЛАХ ХАЛАМЖЛАХ
Мэдээж  хүн бүр л хайрлуулж, халамжлуулахыг хүсдэг. Тэр тусмаа охид хайр халамжийг маш ихээр хүсдэг. Тиймээс тэдэнд анхаарал халамж тавих нь тэдэнд таалагддаг гэнэ шүү.

ЯРИЛЦАХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ
Тэд хэн нэгэнтэй ярилцах, зөвлөгөө авахад үргэлж бэлэн. Сэтгэл дотроо байгаа олон янзын асуудлыг нь сонсож ойлгох хүн тэдэнд хамгаас их хэрэгтэй.

ДУРТАЙ ЗҮЙЛИЙГ НЬ АВЧ ӨГӨХ, ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИХ
Охид заримдаа бэлэг авах, дуртай зүйлээ хэн нэгнээс гэнэтийн байдлаар авах дуртай. Залхуу хүргэм, уйтгартай зүйлд дургуй бөгөөд шинэлэг содон зүйлсийг илүүд үздэг.

СОНИРХЛЫГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ДЭМЖИХ
Сонирхлыг нь хүлээн зөвшөөрч тэдний зорилгодоо хүрэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэх нь охидод ихээхэн урам зориг өгдөг юм. Мөн сонирхлынх нь дагуу дугуйлан секц, сургалт семинарт хамруулах нь тэдний  өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэнэ.

ТЭД ГОЁ ЧАМИН БЭЛЭГ, НОМ, СОНИН, СЭТГҮҮЛ УНШИХ АВАХ ДУРТАЙ
Ихэнх охид  ээмэг зүүлт гээд гоё чамин бэлгэнд дуртай. Мөн хувцас загварын эсвэл сонирхол татахуйц сонин, сэтгүүл авч өгөх  нь тэдэнд хамгийн гайхалтай бэлэг болж чадна.

ӨӨРСДИЙН ГАРААР ЮМ ХИЙХ, ГАР УРЛАЛААР ХИЧЭЭЛЛЭХ
Охид маань өөрсдийн дуртай зүйлсээ өөрийн гараар урлах, гар урлалын төрлийн дугуйланд явах дуртай байдаг. Мэдээж өөрийн гараар урласан зүйлээ өмсөж, хэрэглэх гайхалтай биш гэж үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)