Цэцэрлэгт хүрээлэнд углааштай нэвтрэхийг хоригложээ
2019-03-07
Италийн Лигур мужийн Чинкве-Терре үндэсний цэцэрлэгт хүрээлэнд углааштай нэвтрэхийг хориглосон шийдвэрийг тус хүрээлэнгийн удирдлагууд гаргажээ. Энэхүү журмыг зөрчсөн хүнд 40-2000 паунд хүртэлх хэмжээний торгууль ногдуулахаар болсон байна.
Уул, хадаар аялахад тохиромжгүй гутал өмссөнөөрөө аялагчид өөрсдийгөө аюулд оруулж байна гэж аврах багийнхан үзэж, гомдол гаргасантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан аж.
“Аялагчдад эхлээд мэдээлэл өгч, хоригийг аажимдаа хэрэгжүүлж эхэлнэ” хэмээн тус цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Патрицио Скарпеллини мэдэгджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.19)
ИХ УНШСАН