Өнгөрсөн онд ОХУ-д 600 орчим гадаадын тагнуулчийг илрүүлжээ

Өнгөрсөн онд ОХУ-ын сөрөг тагнуулын албаны ажилтнууд гадаадын тусгай албадын 465 тагнуулч, 129 ажилтныг илрүүлсэн байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүй байдлын албаны зөвлөлийн хурлын үеэр мэдэгджээ.

Гадаадын тагнуулчид ОХУ-д ажиллагаагаа идэвхжүүлж, улс орны үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байна гэж Путин онцлон хэлсэн байна.

"Тэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллийг бүхий л арга замаар олж авахыг эрмэлзэж байна. Тийм учраас бид үйл ажиллагаагаа орчин үеийн аргуудад тулгуурлан үр дүнтэй, өдөр тутам явуулах ёстой. Энэ нь ялангуяа Оросын дэвшилтэт зэвсгийн үйлдвэрлэл, туршилттай, мөн цэргийн дэвшилтэт техниктэй холбоотой мэдээллийг хамгаалах ажилд хамаатай” гэж Путин цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр, энэ салбарт тавих хяналт “хамгийн хатуу, хамгийн нарийн байх 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.105.149)