Майкл Жексоны тухай өгүүлэх киног гаргасны улмаас алдагдал хүлээж магадгүй байна

/The Wall Street Journal/. Америкийн алдарт дуучин Майкл Жексоны тухай өгүүлэх “Leaving Neverland” баримтат кино дэлгэцнээ гарсны дараа дуу бичлэгийн томоохон компаниудын нэг “Sony Music Entertainment” компани алдагдал хүлээж магадгүй байна.

“Leaving Neverland” баримтат кино нь хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн тухайгаа өгүүлэх Уэйд Робсон, ЖеймсСэйфчак нарын мэдүүлэг дээр үндэслэн бүтсэн бөгөөд дуучин Майкл Жексон “Neverland” хувийн эдлэн газартаа тэдэнд бэлгийн дарамт учруулсан тухай өгүүлдэг ажээ.

“Sony Music Entertainment” 2018 онд 250 сая ам.долларын гэрээ байгуулж, Майкл Жексоны дуунуудыг 7 жилийн хугацаанд цацах эрхийг авч байжээ. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр, кино дэлгэцнээ гарсны дараа Sony Music Entertainment” компани байгуулсан гэрээнээсээ ашиг хүртэх боломж нь огцом буурна гэж үзэж байгаа аж.

1988 онд байгуулагдаж байсан Sony Music Entertainment” компани энэ талаархи асуудалд тайлбар өгөхөөс татгалзжээ. Дуучин Майкл Жексон болон тус компанийн хамтран ажиллах гэрээ нь хөгжмийн салбарын түүхэнд хамгийн үнэтэй гэрээнүүдийн нэгд тооцогддог байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.137)