Балтын тэнгист шинэ арлууд бий болжээ

Балтын тэнгист Данийн эрэг орчимд сүүлийн гурван жилийн хугацаанд 11 шинэ арал үүсэн бий болжээ. Энэ тухай тус улсын Байгаль орчны удирдах газар мэдээлэв.

Дани улсын Мён арлаас хойд зүгт хэд хэдэн шинэ арал бий болжээ. Ютланд хойгийн баруун хэсэгт, Ниссум хадархаг эрэгтэй булангаас холгүй жижиг хэмжээтэй таван шинэ арал үүссэн байна.

“Шинэ арал нь тэнгисийн эрэг орчмын хөрсний элэгдлийн улмаас үүсдэг. Энэ нь ихэвчлэн хөрс гулсаж, далайн урсгалаар урсдаг өндөр налуунууд дээр болдог. Тэнгисийн эрэг орчмын өндөрлөг газраас хөрс далай руу урсаж, эргийн дагуух урсгалаар урсдаг. Хүчтэй урсгалын эрч сулрахад хөрс хурамтлагдаж, яваандаа шинэ арлыг үүсгэж болно” гэж Данийн Байгаль орчны удирдах газрын ажилтан Ес Огорд “Ritzau” агентлагт ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.

Шинээр үүсэн бий болсон арлууд бүгд голдуу элснээс тогтсон бөгөөд нийт талбайн хэмжээ нь 63 га аж

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)